Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг зөв хэрэглэх дадлага сургалт зохион байгууллаа

100763346_658778801374681_6820223966569824256_n.jpg

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс. Мэргэжлийн байгууллагатай хамтран алба хаагчдад хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа.

Алба хаагчид халдварт өвчний голомтод үүрэг гүйцэтгэх тохиолдолд тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой тус сургалтын үеэр хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөхөөс эхлээд тайлах хүртэлх дарааллыг заасан бөгөөд зөв баримтлаагүйгээс болж тухайн ажилтан халдварт өртөж улмаар бусдад халдвар тараах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн эмч анхааруулав.

scroll to top