АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ, ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

zd04-1.jpg

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ, ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА. Үүнд:

–       Олон нийтийг хамруулах төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд түр хугацаагаар хязгаарлахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

–       Үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөмж өгч ажиллахыг Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

–       Иргэдэд үнэн зөв мэдээллийг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгов.

–       Өвчлөлийн байдалд хяналт тавьж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм эмнэлэг, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов.

–       Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ОБГ-ын дарга Н.Чанцалд үүрэг болгов.

–       Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогчдод даалгасан байна.

Үүнчлэн өчигдрийн хурлаар Улсын онцгой комиссын шийдвэр, ҮАБЗ-ийн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Орон нутгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баримтлан ажиллах, комиссын гишүүд үүрэг даалгавраа ягштал биелүүлэх, Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг Онцгой комиссын дарга анхааруулав.

Мөн Хэрлэн сумын Онцгой комисс, сумын Засаг даргын захирамжийг харгалзан үзэж, зарим шийдвэрийг цуцлах талаар талууд зөвшилцөв. Ингэхдээ сумын онцгой комиссын хурлын шийдвэрээр цуцлагдах аж.

scroll to top