ЭРЭН ХАЙХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

75317356_1594209434049728_8716027813833998336_n.jpg

2019.11.16-ны өдөр  Хэнтий аймгийн аймгийн бүх нутгаар цас орж шуурсны улмаас  Батноров сумын “2 дугаар багийн “Норовын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45км-т, аймгийн төвөөс зүүн  хойд зүгт 130км-т/ иргэн Б.Дашяачил /26 настай, эрэгтэй/ 2019.11.16-ны өдрийн 17:00 цагт мотоциклтой  гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2019.11.16-ны өдрийн 23:39 цагт  хүлээн авсан. Батноров сумын Засаг даргын Тамгынн газрын дарга С.Ган-Эрдэнээр ахлуулсан 8 хүн, 2 автомашинтай эрлийн бүлэг гарч 2019.11.18-ны 00:24 цагт, ГТУА-х 32 –р ангийн салааны захирагч дэслэгч Ц.Ганцогоор ахлуулсан 6 алба хаагч 04”30 цагт  тус тус эрлийн үйл ажиллагааг явуулж сумын төвөөс баруун хойш 30 км “Харгана уулын баруун дороос эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хэнтий ” баг  “Залаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30км-т,аймгийн төвөөс зүүн  хойд зүгт 110км-т/ иргэн Жавхлан 50 настай, эмэгтэй  2019.11.16-ны өдрийн 20:00цагт Ниссан Нөтэ гэдэг авто машинтай гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2019.11.17-ны өдрийн 03:50 цагт хүлээн авч Өмнөдэлгэр  сумын Хэнтий багийн Засаг дарга Э.Мөнхтуяагаар ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрлийн бүлэг гарч 2019.11.17-ны 22:00 цагт, Өмнөдэлгэр  сумын Хэнтий багийн Засаг даргын орлогч Амартэмүүлэн ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрлийн бүлэг гарч 2019.11.18-ны 03:30 цагт тус тус эрлийн үйл ажиллагааг явуулж “Залаа” гэдэг газраас зүүн тийш 15 км “Хар зүрхний үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

-Хэнтий аймгийн Хэрлэн  сумын “8 дугаар багийн “Зүүн мөндөл ” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ иргэн Б.Цэндсүрэн /65 настай, эмэгтэй/ 2019.11.16-ны өдрийн 17:00 цагт явган гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2019.11.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч Хэрлэн сумын  8 дугаар багийн Засаг дарга Шинэбаяраар ахлуулсан  4 хүн, 1 автомашин 2019.11.17-ны 00:50 цагт, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашинтай 04:30 цагт эрлийн үйл ажиллагааг тус тус явуулж гэрийн зүүн урд 1км  газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

Ganbat Munkhzul-н зураг.

scroll to top