Ажлын байрны нээлттэй зар

Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байна. Үүнд:1. Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын ОБХ-иййн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр анги, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах аврах 42 дугаар анги, Эрэн хайх аврах салбаруудад Гал унтраах автомашины жолооч, Шуурхай автомашины жолоочийн сул орон тоонд жолооч шалгаруулж авна.Тавигдах шаардлага:Эрэгтэй 35 хүртэлх насны, Жолооны В, С, Д ангилалтай. Цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2-оос доошгүй жил ангиллаараа автомашин жолоодсон.Эрүүл мэндээр тэнцэх, 165 см-ээс доошгүй, шивээсгүй,
ял шийтгэлгүй байх.Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл судалгаанд хамрагдана. Үүнд: Өргөдөл, Төрийн албан хаагчийн /шинэчлэгдсэн/ анкет бөглөх, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, 5 үеийн түүх намтар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Цэргийн үүрэгтний үнэмлэх, 3*4, 4*6 цээж зураг 4 хувь. Ажилд орох хүсэлтэй иргэд 2019.11.10-2019.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд Онцгой байдлын газарт ирж уулзаж, бүртгүүлнэ үү. Холбогдох утасны дугаар: 99562332 ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top