Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

5.jpg

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  “ДЦС-4 ТӨХК”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 Гэрээнд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сүхбаатар, “ДЦС-4 ТӨХК” -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар гарын үсэг зурсан юм.

This image has an empty alt attribute; its file name is 60674565_1287341764754129_1716369429421359104_n.jpg

   Хамтран ажиллах гэрээний хүрээнд болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хамтран ажиллана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top